2016-05-18
Ш.Гүрбазар – Би монголоороо гоёдог
Хүн гэж амьтан өсөж төрсөн газартаа ямар их хайртай байдаг юм бэ гээд хэлчихээр буруутахгүй байх. Бид азтай шүү, энэ их сайхан эх оронд төрж өсдөг. Төрөх газар нутаг, дуудах нэрийг сонгож төрдөггүй болохоор аз гэхээс өөрөөр үүнийг юу гэх вэ? Дассан газрын даавуу зөөлөн гээд л би ч орилж өгөх дуртай хүн. Халуу шатсан зуны өдөр сүүдэр бараадан суухдаа би жаргалтай байдаг, нүүр нүдгүй гуядах шороотой салхиндаа би барцадаа арилгуулдаг, хар багаасаа усанд нь шумбаж, загасыг нь барьж, тоглож өссөн Хэрлэнгийнхээ усыг амсаад духандаа хүргэж адис авдаг, Монгол газар шорооны минь ширхэг бүр миний ээж...
2016-04-15
мод
mod(1)Чиний сэтгэл яг мод шиг
Чиний сэтгэл яг мод шиг
Миний сэтгэл яг навч шиг
Урьхан хаврын салхинд соёолох цэцэгсийг дагаад
Уяхан хонгор сэтгэл минь хэнзхэн дэлбээгээ нээж билээ
Ургаа моддын мөчирөөс цухуйх навчистай зэрэгцээд
Үнэн сэтгэлийн чинь үзүүрээс анхны хайр минь нахиалж билээ
Хайраас чинь ургаж итгэлээр минь бөхлөгдсөн миний сэтгэл
Хавар дуусаж намар ирэхийг зөнгөөрөө мэдрэвч
Үүрдийн юм шиг чиний тэвэрт дэндүү итгэхдээ
Өнгөн зүрхийг чинь мөнхийн гацуур мэт төсөөлж билээ
Нэг л өдөр навчис гандан хаялж эхэлсэн
Нимгэн сэтгэл минь тэднийг дагаад чамаас бударсан
Будагсан хайг минь навчистай...