ООГСТ нь Монгол Улсад одон орон, геофизикийн чиглэлээр онолын суурь судалгааны ажлыг гүйцэтгэдэг эрдэм шинжилгээний үндсэн гол байгууллага юм. Тус Төв нь Одон орон судлал, Геофизикийн судлалын чиглэлийн 2 салбартай. Одон орон судлалын салбар нь Астрометр, геодинамикийн судалгааны ба Нарны физикийн секторууд, Геофизикийн салбар нь Газар хөдлөл судлал, Геосоронзон судлалын секторуудтай. Судалгааны чиглэл бүр хөгжлийн түүх, судалгааны чиглэл, үр дүн, ирээдүйн зорилтын хувьд өөр өөрийн өвөрмөц онцлогтой. Судалгааны багаж төхөөрөмж болон ажлын туршлага, мэдээллийн бааздаа тулгуурлан 1957 оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулж дэлхийн суурь шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа юм.
Судалгааны үндсэн чиглэл
ГАЗАР ХӨДЛӨЛ
газар хөдлөлийн аюулын үнэлгээ
царцдас мандлын гүний бүтэц
газар хөдлөлтийн идэвхижил
газар хөдлөлтийн идэвхитэй хагарал
палеосейсмологи
геофизикийн судалгаа
урьдчилсан таамаглал
амжиж анхааруулах систем
СОРОНЗОН ОРОН
соронзон мандал
соронзон орны гажилт
нар дэлхийн соронзон орны харьцаа
соронзон мандлын урвуу бодолтын арга
дэлхийн соронзон ба царцдас мандалд тархах богино үет цахилгаан соронзон
орны хэлбэлзэл
цэнэгт ба соронзон мандалд тархах маш өндөр давтамжтай долгион
сансрын цаг уур
АCТРОМЕТРИ