ООГСТ нь Монгол Улсад одон орон, геофизикийн чиглэлээр онолын суурь судалгааны ажлыг гүйцэтгэдэг эрдэм шинжилгээний үндсэн гол байгууллага юм. Тус Төв нь Одон орон судлал, Геофизикийн судлалын чиглэлийн 2 салбартай. Одон орон судлалын салбар нь Астрометр, геодинамикийн судалгааны ба Нарны физикийн секторууд, Геофизикийн салбар нь Газар хөдлөл судлал, Геосоронзон судлалын секторуудтай. Судалгааны чиглэл бүр хөгжлийн түүх, судалгааны чиглэл, үр дүн, ирээдүйн зорилтын хувьд өөр өөрийн өвөрмөц онцлогтой. Судалгааны багаж төхөөрөмж болон ажлын туршлага, мэдээллийн бааздаа тулгуурлан 1957 оноос та...